Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй.
Бүх нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс,
бусад нутгаар зүүн хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон
говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна.

Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Халх голын сав газраар 6-11 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, голын сав газраар 3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна.