Хорих ангид ял эдэлж буй хүмүүжигч нарыг нийгэмшүүлэх, тэдний чөлөөт
цагийг зөв, үр дүнтэй өнгөрүүлэх, бие даан сурч боловсрох орчин
нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хорих ангиуд номын сан байгуулж эхэлсэн
тухай бид өмнө нь мэдээлсэн.

Хорих ангид ял эдэлж буй хүмүүжигч нарыг нийгэмшүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв, үр дүнтэй өнгөрүүлэх, бие даан сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хорих ангиуд номын сан байгуулж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэхүү ажлын хүрээнд 31 хорих анги сургалтын танхимдаа болон хоригдогчдын амьдардаг бүсэд номын сан байгуулсан гэнэ. Одоогоор хоригдогчдын сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэхүйц 800-2500 ширхэг ном нэмсэн байна.