Их, дээд сургуульд элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрсөн сарын 1-нээс эхэлсэн билээ.

Их, дээд сургуульд элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрсөн сарын 1-нээс эхэлсэн билээ. Жил бүрийн хоёрдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ны хооронд элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл үргэлжилдэг. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 40000 орчим сурагч төгсөж байгаа юм байна. Одоогийн байдлаар 7000 гаруй сурагч бүртгүүлээд байгаа аж. Өмнөх жилүүдийн статистик мэдээлэлтэй харьцуулахад бүртгэлийн явц хэвийн үргэлжилж байгаа гэнэ. Бүртгүүлээгүй сурагчид үлдсэн хугацаанд бүртгүүлэх бүрэн боломжтойгоос гадна бүртгэл дуусах хугацаа ойртох тусам боловсролын үнэлгээний төв болон харилцах банкны үйл ажиллагаанд ачаалал үүсдэг учир эрт бүртгүүлэхийг холбогдох мэргэжилтнүүд зөвлөж байна.
.