Улаанбаатарт нийтийн үйлчилгээний 547, эмнэлгийн үйлчилгээтэй 47 эмийн
сан байдаг байна. Эмийн сан байгуулах Монгол Улсын стандарт 52.60.2011
хоёр жилийн өмнө батлагдсан.

Улаанбаатарт нийтийн үйлчилгээний 547, эмнэлгийн үйлчилгээтэй 47 эмийн сан байдаг байна. Эмийн сан байгуулах Монгол Улсын стандарт 52.60.2011 хоёр жилийн өмнө батлагдсан. Үүнд зааснаар эмийн сангийн хоорондох зай 500 метр буюу 5000 хүнд нэг эмийн сан үйлчлэхээр төлөвлөгдсөн байдаг. Энэ стандарт 2011 онд шинэчлэгдсэн. Үүний дагуу эмийн сангуудын зөвшөөрлийг олгодог байна. Түүнчлэн одоогоор эмийн сангууд хувьчлагдсан болохоор цөөлж эрхийг нь хасах аргагүй болчихоод байгаа юм байна. Зөвхөн зөрчил гаргасан эмийн сангуудын эрхийг хасах боломжтой гэнэ. Харин эрх олголт дээр л анхаарч ажиллах шаардлагатай байгаа ажээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтран бүх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад хяналт шалгалт хийсэн байна. Удахгүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эмийн сангийн хэрэгжилт, эмийн зохистой хэрэглээ ямар шатанд яваа талаар хяналт шалгалт хийхээр болжээ.
Сэтгэгдэл (2)