“Нарны домог” Монголын анхны ардын бүжгийн жүжгийн 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт ҮДБЭЧ-ын тайзнаа энэ сарын 16, 17-нд хоёрхон удаа тоглогдоно.
Эв нэгдэл, эрх чөлөөний билэгдэл болсон энэхүү ардын бүжгийн жүжигт Алангуа эхийн ариун сургаалаар, багцалсан таван сум лугаа адил эвсэн нэгдэж эрч хүч, эрдэм авъяасаараа дайсанаа даран дархан цолоо мандуулан ард олноо амар жимэр аз жаргалтай болгож байгаа баатарлаг хөвгүүдийн тухай бүжгийн яруу тансаг хөдөлгөөнөөр дүрслэн харуулж байдаг билээ.
Ардын уран зохиолч, Б.Лхагвасүрэнгийн цомнол, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Д.Лувсаншаравын хөгжим, Төрийн соёрхолт, УГЗ. С.Сүхбаатарын дэглэсэн энэхүү жүгжийн жүжгийн гол дүрүүдэд СТА Т.Ариунжаргал, М.Бямбаа, Ж.Мандухай, Э.Номин, А.Батхүү гэх мэт бүжигчид тоглож байгаа бөгөөд Монгол улсын ҮДБЭЧуулгын АЖ, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид, Үндэсний хөгжмийн их найрал, найрал дуучид ,Монголын хүүхдийн ордны Хулан багштай бүжгийн дугуйлангийн сурагчид оролцох юм байна.

Д.Ундрах /24tsag.mn/