Улсын Филармонид “Арга Билэг” хамтлагийн “Дээлт” тоглолт энэ сарын 22, 23, 24-нд болох гэж байна. Хамгийн сүүлд өнгөрсөн оны аравдугаар сард тус хамтлагийнхан Нью-Йорк, Сиэтл, Денвер хотод болсон жазз хөгжмийн фестивальд оролцоод ирсэн. Энэхүү этно-жазз "Арга билэг" хамтлаг нь "Дээлт", "Дэв" гэсэн хоёр цомогтой бөгөөд гадаадын олон орноор аялан тоглолт хийгээд ирсэн юм.


Д.Ундрах /24tsag.mn/