Энэ сарын 18-нд “Тусгаар тогтнолын ордон”-д 16.00 цагт үе тэнгийн долоон уран бүтээлч бүсгүй хамтран “Хаврын урилга” яруу найргийн сонгодог үдшийг хийх гэж байна. Утга зохиолын 2000 оны үеийнхэн “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл байгуулан нэгдэж, антологи, яруу найраг, дууны цомог хэвлэлтэнд бэлтгээд байгаа юм байна. Тус нэгдлийн зургаан найрагч эмэгтэйчүүдийн Мартын 8-наар “Төгөлдөр гоо” нэртэй тоглолтоо хүргэсэн бол энэ удаад энэ үеийн олон уран бүтээлч бүсгүйчүүдийн төлөөлөл болсон МЗЭ шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ, яруу найрагч Б.Чулуунцэцэг, Д.Оюундэлгэр, Б.Болорцэрэн, Ш.Анхтуяа, Б.Төгсжаргал нар шүлэг дуу, бүтээлийн дээжээсээ дэлгэхээр зэхжээ.


Сэтгэгдэл (1)