зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд Дорноговь аймагт ажиллаж байна

2013-3-12
0
ЖИРГЭХ

 762a9e537e780cf3original  Шинэчлэлийн Засгийн газрын 200 дахь хоног тохиож буй энэ өдрүүдэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймагт ажиллаж байна. “Орон нутгийн хөгжилд Шинэчлэлийн Засгийн газар онцгой анхаарал тавьж, аймгийн төвүүдийг хот болгох, сумын төвүүдийг орчин үеийн суурин газрын түвшинд хүргэхээр зорьж байна. Иймд энд буугаад мордох биш олон асуудлыг тогтон ярилцаж, тодорхой асуудлуудаар шийдэл, ойлголцолд хүрэхийг хүсч байна” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудтай хийсэн уулзалтынхаа эхэнд тодотголоо.

    Хамгийн түрүүнд Сайншанд хотын ерөнхий төлөвлөгөө боловсруулж байгаа ажлын явцтай Засгийн газрын тэргүүн танилцлаа. “Дорноговьчууд аж үйлдвэржсэн аймаг болох, аж үйлдвэрт түшиглэсэн дагалдах үйлдвэрүүдийг олноор байгуулахыг зорьж байна. Энэ зорилтын ард ажлын байрууд бий болгох, ард иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах олон эерэг гарах болно” гэж аймгийн Засаг дарга П.Ганхуяг хэлээд хилтэй ойрхон байршилтай, дэд бүтцийн хөгжлийн давуу талтай, ашигт малтмалын нөөц баялагтайн хувьд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хөгжлөө түргэтгэх бүрэн боломжтойг тодотголоо. Дорноговь аймаг улсаас татаас авдаггүй, эдийн засгийн хувьд бие даасан төсөвтэй. Орон нутгийн төсөвт 2012 оны гүйцэтгэлээр 18 тэрбум төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөгөө 7 хувиар давуулан биелүүлжээ. 60 гаруй мянган хүн амтай энэ аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалт 2009 онд 2.6 тэрбум төгрөг байсан бол 2012 онд 30 тэрбум, 2013 онд 76 тэрбум төгрөг болж өссөн байна

    Нийслэлийн хүн амын төвлөрлийг хөдөө рүү чиглүүлэх төрийн бодлогын хүрээнд эхний ээлжинд үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой аймгийн нэг Дорноговь. Хөгжлийн гурван тулгуур салбар нь ашигт малтмал, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр гэж аймгийн удирдлагууд хэлж байв. Ашигт малтмалын нөөцийн хувьд, уран, газрын тос, зэс молибден, нүүрс, шохойн чулуу, цеолоит, жонш гээд томоохон ордуудтай, түүнийг түшиглэсэн хайгуул, үйлдвэрлэл явагдаж байна. Ойрын ирээдүйд авто зам, төмөр зам, уул уурхайн түүхий эдийн боловсруулах үйлдвэрийн томоохон зангилаа төв болох боломжтой Сайншандыг хэрхэн иргэддээ ээлтэй хот болгон хөгжүүлэх талаар төлөвлөгөө гаргаснаа орон нутгийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцууллаа. Ирээдүйн Сайншандад 750 метр яваад сургуулийн үйлчилгээ, 1500 метр яваад эмнэлгийн үйлчилгээ авах боломж бүрдэх юм байна.

    Төвлөрлийг сааруулах үүднээс аймгийн төв бүрийг хот болгох Шинэчлэлийн Засгийн газрын бодлого амжилттай хэрэгжиж болох газрын нэг нь Сайншанд гэдэгтэй олон хүн санал нэг байна. Энэ талааро 3 дугаар сарынг 12-ны орой 21.00 цагаас “Шинэчилж шийдье-222: Сайншанд хот” хэлэлцүүлэг хийх бөгөөд МҮОНТВ-ээр шууд дамжуулах юм. Ерөнхий сайдыг дагалдан ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн, Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Ц.Байгальмаа, Зам тээврийн яамны газрын дарга Р.Онон, Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Б.Бат-Амгалан, Соёл, спорт аялал жуулчлалын яамны газрын дарга Н.Оргил, Сангийн яамны хэлтсийн дарга М.Батгэрэл, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн дарга С.Баттулга, Чөлөөт бүсийн захирагч Д.Батсайхан, Азийн хөгжлийн банкны төслийн дарга Б.Оюун нарын албаны хүмүүс Дорноговь аймагт ажиллаж байна.

Чойр-Сайншандын авто зам 9 сард ашиглалтад орно

       Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймагт ажиллахаар явах замдаа Чойр-Сайншандын 176,4 км авто замын ажилтай газар дээр нь танилцлаа. 2006 оноос БНСУ-ын  Экспорт импорт банкны зээлээр баригдаж эхэлсэн энэхүү замын ажил гэрээний үнийн өсөлтөөс шалтгаалан ажил нь зогссон байсан юм. Замын ажлыг АНУ-ын Мянганы сорилтын сангийн төслийн санхүүжилтээр дахин үргэлжлүүлж, одоо  70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Замын ажил 4 дүгээр сарын 1-ээс эхэлсэн бөгөөд 9 дүгээр сарын 1 гэхэд бүрэн дуусч ашиглалтад оруулна гэж Мянганы сорилтын сангийн Авто замын төслийн захирал П. Батсайхан Ерөнхий сайд Н.Алтанхуягт танилцууллаа. Одоогоор тус замын хөрс хуулалт, далангийн ажлын гүйцэтгэл 100 хувь, асфальт бетон хучилтын ажил 9 хувьтай байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

a
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    1 цаг 13 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    2 цаг 24 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    2 цаг 57 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    3 цаг 4 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    3 цаг 33 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    4 цаг 11 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    4 цаг 26 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    4 цаг 42 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    5 цаг 42 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    6 цаг 20 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    6 цаг 26 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    6 цаг 41 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    6 цаг 53 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    6 цаг 54 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    7 цаг 54 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    8 цаг 8 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 37 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    9 цаг 43 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    9 цаг 49 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    22 цаг 11 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК