
Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр”-ийг угтан 3 дугаар сарын 15-ны өдрийн 11:00 цагт ЭМЯ дээр хэвлэлийн бага хурал хийнэ. Тус хурлаар 3 дугаар сарын 18-ны тэмдэглэлт өдөр эрчүүдэд тусгайлан үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон бусад зохион байгуулагдах арга хэмжээний талаар танилцуулах юм.
Монголчуудын дундаж наслалтыг авч үзэхэд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 7-8 насаар богино насалж байгаа бөгөөд эрчүүдийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлд архи, тамхи нэн түрүүнд ордог байна.
Сэтгэгдэл (1)