Монголын кино театрууд ашиг орлогоороо тэргүүлсэн киноны нэрсийг гаргадаг болоод долоо хонож байгаа билээ. Цаашид ч долоо хоног бүр зарлана. Энэ сарын 01-нээс 10-ийг хүртэлх өдрийн байдлаар “Ану хатан” УСК 31.651.250 төгрөг, “Ерөнхийлөгчийн туслах” 610.500 төгрөг, “Сарны гөлөг” УСК 42.876.466 төгрөг “Тавилан 2” УСК 1.796.512 төгрөг, “Улаан дөрвөлжин” УСК 31.534.810 төгрөг ашиг олоод байгаа бол хэдхэн хоногийн өмнө буюу 03 дугаар сарын 07-ны өдөр нээлтээ хийсэн “Дүүлэн нис” УСК 47.870.661 төгрөгийн ашиг олсноор Улаанбаатар хотын кино театрын дэлгэцнээ гарч буй Монголын Уран сайхны кинонуудыг тэргүүлж байна. Харин кино театрт гарсанаасаа хойш олсон нийт орлогоороо "Ану хатан" кино тэргүүлж байгаа юм.


Сэтгэгдэл (2)