Оюутнуудын гурван сарын тэтгэлэг болох 210 мянган төгрөгийг бусад
нэмэгдлийн хамт арилжааны банкуудаар дамжуулан энэ сарын 15-наас
олгохоор болжээ.

Оюутнуудын гурван сарын тэтгэлэг болох 210 мянган төгрөгийг бусад нэмэгдлийн хамт арилжааны банкуудаар дамжуулан энэ сарын 15-наас олгохоор болжээ. Тэдэнд сар бүр олгодог 70 мянган төгрөгийг сургуулиар дамжуулалгүй хувийн дансанд нь шилжүүлж байхаар болсон. Тэтгэлэг авах өргөдлийг өчигдрөөр зогсоосон юм. Дансаа нээлгээгүй хоцорсон оюутнууд сургуулийн захиргаандаа хандаж, 15-наас өмнө зөрчлөө арилгах ёстой гэнэ. Сургалтын төрийн сангаас энэ сарын 15-аас нийт 145 мянган оюутны тэтгэлгийг шилжүүлнэ гэж
БШУЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)