Өнгөрсөн хоногт зам тээврийн ослоор дөрвөн иргэн амиа алджээ.
Тодруулбал, Дундговь аймгийн Сайнцагаан суманд тоёота маркийн суудлын
автомашин онхолдож, дөрвөн хүн гэмтсэн харамсалтай хэрэг гарсан байна.

Өнгөрсөн хоногт зам тээврийн ослоор дөрвөн иргэн амиа алджээ. Тодруулбал, Дундговь аймгийн Сайнцагаан суманд тоёота маркийн суудлын автомашин онхолдож, дөрвөн хүн гэмтсэн харамсалтай хэрэг гарсан байна. Гэмтсэн хүмүүсийг цаг алдалгүй ГССҮТ-д авчирсан боловч 52 настай эмэгтэй Э гэмтлээ даалгүй нас баржээ. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас баруун тийш 40 км-т улсын дугааргүй автомашин жолоодож явсан 11 хүнийг тээвэрлэж, яваад онхолдсон байна. Улмаар 24 настай эрэгтэй Б хүнд гэмтжээ. Түүнчлэн Баянхонгор аймгийн төвд 17 настай эрэгтэй Б “Мустанг-5” маркийн мотоцикльтой явж байгаад онхолдож нас барсан байна. Иймээс цагдаагийн байгууллагаас ард иргэдийг хөдөө орон нутагт сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (2)