"Соёлын тэргүүний ажилтан" цолны үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн хэрэгт
эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл бүрдсэн хэмээн Нийслэлийн цагдаагийн
газраас мэдээллээ.

"Соёлын тэргүүний ажилтан" цолны үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл бүрдсэн хэмээн Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ. Уг хэрэгт Кино урлагийг дэмжих "Жигжид" төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Ш.Ооёог шалгаж байгаа. Тэрээр үнэмлэхийг албан бус шугамаар дам хүнээс хууль бусаар олж авсан байж
болзошгүй байгаа аж. Тиймээс уг үнэмлэхийг хаана, яаж хийсэн болон хэргийг
ямар байдлаар үйлдсэнийг тогтоохоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж, мөрдөн байцаах шатанд 54 хуудас материал бүрдүүлээд байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)