Монголд анх удаа Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин, МУСТА Ц.Баясгалан Францын нэрт дуучин Эдит Пиафын /1916-1963/ амьдрал, түүний дуулсан дууны тухай өгүүлсэн моно музыкл драмыг 2013 оны 03 сарын 16-ны 20:00 цагаас Central Tower 17-р давхарт байрлах МОНЕТ ресторанд тоглох гэж байна.

Энэ жүжгийг Нина Мазурийн зохиолоор тус театрын найруулагч, МУУГЗ Б.Баатар найруулан туслах найруулагч Баяржавхлан, зураач МУСТА Н.Батбилэг, хөгжим чимэглэл МУСТА Т.Ганхуяг, Франц хэлний зөвлөх Т.Дөлгөөн, менежерээр Б.Нямсүрэн нар ажиллаж байна.
Энэхүү жүжиг нь эхдээ хаягдаж эцгийн хатуу гараар өссөн Эдит гудамжны амьдралаас хэрхэн дуучин болж гарч ирсэнээр эхлэх бөгөөд түүний дуулсан L Hy mne al amour, La Vie en rose, No je ne regrette, Padam Padam, Marseillaise зэрэг дуунууд дуулагдах ба Mon Lugionnaire, L accordioniste, Sous le ceil de Paris дуунууд хэрхэн төрөн гарсан тухай өгүүлдэг аж.