
Эрүүл мэндийн сайд С.Ламбааг Архангай аймгийн Засаг дарга болно гэж орон нутгийн сонгуулийн үеэр ам дамжин яригдаж байгаад нам жим болсон. Тэгвэл тэрбээр саяхан их, дээд сургуулийн захирал, дарга нарын шинэ томилгоонд багтжээ. УИХ-ын гишүүн асан С.Ламбаа Эрүүл мэнд, шинжлэх ухааны их сургууль /ЭМШУИС/-ийн ТУЗ-ийн дарга болсон байна. Энэ албан тушаалд очсон хүн тус сургуулийн захирлыг томилох, сургалтын чанар, сургуулийг хөгжүүлэх зэрэг эрх, үүрэгтэй байдаг юм байна.
Сэтгэгдэл (3)