Шинэчлэлийн Засгийн газрын 200 дахь хоног тохиож буй энэ өдрүүдэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймагт ажиллаж байгаа. Харин тэрбээр маргааш Замын-үүдийг зорих юм байна. Сонирхолтой нь Ерөнхий сайдыг ирэх сургаар Замын-Үүдийнхэн их цэвэрлэгээндээ гарчээ. Кинонд гардаг шиг “Шинэхэн халатаа өмсөөрэй. Ширээнийхээ бүтээлгийг солиорой” гээд дарга нар нь доод тушаалтнуудаа сандаргаж, Н.Алтанхуяг сайдыг ирэхээс өмнө бүх юмаа жин тан болгохыг үүрэгдсэн гэнэ. Уг нь сайд, дарга нар хөдөө, орон нутагт ажиллахдаа тухайн аймаг, сумын өнөөгийн байдалтай танилцах гэж ирдэг. Тэгвэл Ерөнхий сайд ирэх сургаар ганцхан өдөр “нүүр”-ээ мөлчийтөл угаасан Замын-Үүдийнхэн заавал “онц” дүн авахыг хүссэн бололтой.



Сэтгэгдэл (1)