
Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, цаашид хийх ажлынхаа талаар ээлж дараалан сэтгүүлчидтэй нээлттэй ярилцаж байгаа билээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЗГХЭГ-ын сайд Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаяр, Зам тээврийн сайд А.Гансүх, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар сэтгүүлчидтэй нээлттэй уулзалт хийгээд байгаа. Тэгвэл өнөөдөр Шадар сайд Д.Тэрбишдагва энэхүү цуврал уулзалтыг үргэлжлүүлэхээр болсон байна. Тэрбээр "Үүрэг, хариуцлага, манлайлал" сэдвээр болон сүүлийн үед яригдаж байгаа цаг үеийн асуудлын талаар 11.00 цагт Иргэний танхимд мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултанд хариулна.