

11.00 цагаас Иргэний танхимд Шадар сайд Д.Тэрбишдагва ”Үүрэг, хариуцлага, манлайлал” сэдвийн хүрээнд сэтгүүлчидтэй нээлттэй ярилцана.
Мөн 11.00 цагт ССАЖЯ-ны 302 тоотод ССАЖЯ-ны удирдлагууд биатлоны спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын биатлоны холбоонд спортын цана, буу, хувцас хэрэглэл гардуулж өгөх ажиллагаа болно.
Өнөөдөр 10.00 цагт Спортын бэлтгэлийн төвийн хурлын танхимд оюутны спортын “Универсиад III” их наадмын жүдо бөхийн шигшээ тэмцээний техникийн зөвлөлгөөнтэй.
Хан-Уул дүүргийн Соёлын төвд байрлах Иргэний танхимд өнөөдөр 11:00 цагаас Зайсангийн газартай холбоотой асуудлаар нээлттэй форум зохион байгуулна.
МН мэдээллийн төвд 12.00 Баянзүрх дүүрэгт иргэний эрх зөрчигдөж байгаа талаар иргэд мэдээлэл хийнэ.