
Нийслэлийн ЗДТГ-ын удирдлагууд өнөөдөр төв болон био цэвэрлэх байгууламж, урьдчилан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөөд байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ, ҮХААГ-ын дарга Г.Пүрэвсүрэн, орлогч М.Дондогдорж нар сэтгүүлчдийн хамт 11.00 цагт цэвэрлэх байгууламж дээр очиж, холбогдох хүмүүстэй уулзах юм.