

Владимир Путин шинэ тэргүүний төрийн хариуцлагатай албан тушаалд амжилт хүссэн байна. Мөн хоёр орны хооронд стратегийн түншийн харилцаа хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлжээ. Владимир Путин бүх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаа бөгөөд олон улсын тавцан дээр хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа цохон тэмдэглэжээ.
Ардын төлөөлөгчдийн улс төрийн зөвлөлдөх чуулганы сүүлийн өдөр Ши Жинпин БНХАУ-ын Ерөнхийлөгч, Ардын чөлөөлөх армийн тэргүүн гэсэн тодотголыг албан ёсоор авсан юм.
Д.Идэр