Монголд анх удаа УДЭТ-ын жүжигчин, МУСТА
Ц.Баясгалан Францын нэрт дуучин Эдит Пиафын /1916-1963/ амьдрал, түүний
дуулсан дууны тухай өгүүлсэн моно музыкл драмыг маргааш 20:00 цагт "Central Tower"-ын "МОНЕТ" ресторанд тоглоно.

Энэ жүжгийг Нина Мазурийн зохиолоор тус театрын найруулагч, МУУГЗ Б.Баатар найруулан туслах найруулагч Баяржавхлан, зураач МУСТА Н.Батбилэг, хөгжим чимэглэл МУСТА Т.Ганхуяг, Франц хэлний зөвлөх Т.Дөлгөөн, менежерээр Б.Нямсүрэн нар ажиллаж байна.
Энэхүү жүжиг нь эхдээ хаягдаж эцгийн хатуу гараар өссөн Эдит гудамжны амьдралаас хэрхэн дуучин болж гарч ирсэнээр эхлэх юм.
Д.Ундрах /24tsag.mn/