
Дуучин Т.Амина Улсын филармонийн гоцлол дуучин болжээ.

Дуучин Т.Амина Улсын филармонийн гоцлол дуучин болжээ. Тэрээр өнгөрсөн сарын 26-27-нд Буриадын нийслэл Улан-Үдэд жил бүр зохиогддог “Белый месяц-2013” олон улсын дуулаачдын уралдаанд улсаа төлөөлөн оролцож Гран-при хүртсэн билээ. Ихэвчлэн Евразийн дуучид оролцдог тус уралдаанд Япон, Польш, БНХАУ, Армен, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Якут, Татарстан, Дагестан зэрэг 32 орны дуучид оролцсон билээ. Бага наснаасаа дуулж, бүжиглэж урлагийн тайзнаа гарч ирсэн Т.Аминаа өдгөө үзэгч, сонсогч, уран бүтээлч ах эгчээсээ чадварлаг дуучин, хөдөлмөрч бүсгүй гэх магтаалыг байнга сонсох болсон.