Оюутнуудын гурван сарын тэтгэлэг болох 210 мянган төгрөгийг бусад нэмэгдлийн хамт арилжааны банкуудаар дамжуулан маргаашнаас олгож эхлэх юм байна. Тэдэнд сар бүр олгодог 70 мянган төгрөгийг сургуулиар дамжуулалгүй хувийн дансанд нь шилжүүлж байхаар болсон. Дансаа нээлгээгүй хоцорсон оюутнууд сургуулийн захиргаандаа хандаж, 15-наас өмнө зөрчлөө арилгах ёстой гэнэ. Сургалтын төрийн сангаас маргаашнаас нийт 145 мянган оюутны тэтгэлгийг шилжүүлнэ гэж БШУЯ-наас мэдээллээ.

Т.Хулан

Сэтгэгдэл (1)