
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос цэцэрлэг, сургуульд хийжүүлсэн кока кола, пепси ундаа худалдахыг хориглох саналыг БШУ-ы сайдад гаргасан аж. Түүнчлэн уг ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх зорилгооролон нийт, нийгэмд хийжүүлсэн ундааны хор хохирлыг таниулах сурталчилгааны ажил үргэлжлэх аж.
Ажлыг хэрэгжүүлэхээр ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ЭМШУИС, Хуульч эмэгтэйчүүдийн холбоод хамтран ажиллаж байгаа юм. Дашрамд дурдахад ЭМШИУС-ийн судалгаагаар нэг сарын турш тасралтгүй хийжүүлсэн ундаа хэрэглэсэн хүүхдийн шүднийх нь паалан устсан төдийгүй ясны сийрэгжилттэй болох нөхцөл бүрдсэн байдгийг тогтоожээ.
Сэтгэгдэл (2)