Манай улсын шүүхээс ял сонссон Филиппин улсын иргэн Эвенгли Пресли
Бендо, манай улсын иргэн Э.Алтанзул нарт оноосон ялыг Нийслэлийн шүүхээс
хэвээр үлдээлээ.

Манай улсын шүүхээс ял сонссон Филиппин улсын иргэн Эвенгли Пресли Бендо, манай улсын иргэн Э.Алтанзул нарт оноосон ялыг Нийслэлийн шүүхээс хэвээр үлдээлээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 7-нд Хан-Уул дүүргийн шүүхээс тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.3.5, 188.3-т зааснаар буруутган, чанга дэглэмтэй хорих ангид 18 жилийн ялыг биечлэн эдлүүлэх шийдвэр гаргасан юм.
Гэвч Э.Алтанзул нь шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Харин Филиппин улсын иргэн Эвенгли Пресли Бендо нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн юм. Тиймээс Э.Алтанзулын гомдлын дагуу Нийслэлийн шүүх хэргийг хянан хэлэлцсэн ч тэднийг гэм буруутайд тооцож, ялыг хэвээр баталлаа.
Хэргийг сануулбал, тэд өнгөрсөн оны тавдугаар сарын 14-нд Буянт-Ухаагийн боомтоор их хэмжээний мансууруулах бодис буюу 5.4 килограмм героин оруулж ирэхийг завдсан хэрэг үйлдсэн билээ.
Б.Чимэг