Налайх дахь “Хаан” банкинд халдаж, хүний амь нас хохироосон
А.Бат-Ялалтыг өнөөдөр 10.00 цагаас ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр
ангийн шүүхийн танхимд шүүх байсан ч тодорхой шалтгааны улмаас
хойшиллоо.

Налайх дахь “Хаан” банкинд халдаж, хүний амь нас хохироосон А.Бат-Ялалтыг өнөөдөр 10.00 цагаас ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангийн шүүхийн танхимд шүүх байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшиллоо. Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан хурал давхцсан гэх шалтгаанаар ирээгүй байна. Тиймээс шүүх хурлыг ирэх сарын 5-ны өдөр хүртэл хойшлууллаа.
Тэрээр өнгөрсөн оны нэгдүгээр сард Налайх дахь “Хаан” банкинд халдаж, захирал Н.Туяагаас мөнгө, нэхэн буу тулгаж сүрдүүлсэн хэрэг үйлдсэн. Хэрэг гарах үед Н.Туяагийн нөхөр орж ирсэн бөгөөд тэрээр нөхрийг нь буудаж, мөн банкинд үйлчлүүлж байсан нэг иргэнийг гэмтээсэн. Мөн гарч яваад таксины жолоочид буу тулгаж сүрдүүлсэн билээ.
Тиймээс хоёр шатны шүүхээс түүнд цаазын ял оноосон хяналтын шатны хуралдаанаар хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр болсон юм.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)