Уул уурхайн календарын чухал эвэнтүүдийн нэг санаачлан “Miner & Supplier 2013” уул уурхайн ханган нийлүүлэлтийн форумыг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Яг одоо чингис зочид буудалд үзэсгэлэн үргэлжилж байна. Тус форумын ивээн тэтгэгчээр "Вагнер Ази, Камс", "Монгол даатгал" зэрэг салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд оролцож байгаа аж. Мөн үндэсний томоохон бүтээн байгуулалтын нэг "Оюутолгой" ХХК нь тус компаний ханган нийлүүлэх журмаа танилцуулж, мэдээлэл хийж байгаа юм.Монгол улсад болон олон улсад үйл ажиллагаа явуулагч томоохон аж ахуй нэгжүүдийн шилдэг техник технологийн үзэсгэлэн болж байгаа бөгөөд уул уурхайн салбарт ажиллагсад болон уул уурхайн салбарыг сонирхон судлагчид та бүхнийг тус үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг уриж байгаа аж. "Miner and Supplier 2013" үзэсгэлэн нь Чингис Хаан зочид буудлын 1 давхрын "Хаан" Ресторанд өнөөдөр 17.00 хүртэл үргэлжилнэ. Уул уурхайн салбарын бизнес эрхлэгч, уул уурхайн инжинер, хангамжийн ажилтан, судлаач, уул уурхайн салбарыг сонирхогч та бүхэнд тавтай морилоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг www.minerandsupplier.com- аас авах боломжтой юм.








Т.Гэрэл



















































