
Үндэсний язгуур урлагаа олон нийтэд түгээн дэлгэрүүлэгч "Домог" хамтлаг "Өнө мөнхлэй" хэмээх шинэ цомгоо гаргажээ.

Үндэсний язгуур урлагаа олон нийтэд түгээн дэлгэрүүлэгч "Домог" хамтлаг "Өнө мөнхлэй" хэмээх шинэ цомгоо гаргажээ. Цомгийн нээлт энэ сарын 18-нд Чойномын нэрэмжит "Од" театрт болох юм байна. Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Төрийн соёрхолт Б.Мөнхболд, хөгжмийн найруулагч Б.Алтанхуяг, Д.Мөнхзаяа нарын бүтээлүүдээс бүрдсэн уг цомгийн нээлтэд морин хуурч МУСТА "Д.Шинэцог-Гени" цомгийнхоо дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэх аж. Мөн тун удахгүй Төрийн шагналт, УГЗ Б.Шарав, төрийн шагналт З.Хангал, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат нарын тоглолт болох аж.
Д.Ундрах /24tsag.mn/