
Манай улсад 12000 гаруй сонсголын бэрхшээлтэй иргэд байдаг байна. Энэхүү төвийг байгуулснаар сурах болон цагдаа, эмнэлгийн байгууллагын үйлчилгээг давхар авах эрх нь нээгдэх ажээ. Түүнчлэн сонсголын бэрхшээлтэй иргэдэд тохиолддог харилцааны хүндрэлийг багасгах зорилготойгоор хэлмэрчийн үйлчилгээг дүрс, ярианы үйлчилгээгээг дамжуулан хүргэх, сонсголгүй иргэдийн ТББ-ын удирдах ажилтнуудад сургаж байгаа юм байна.