зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол цэргийн алба хаагчид бусдаас ялгарах ёстой гэв

2013-3-18
0
ЖИРГЭХ
Монгол цэргийн алба хаагчид бусдаас ялгарах ёстой гэв 
    монгол цэрэгМонгол цэргийн алба хаагчид  бусад орны цэргүүдээс зохион байгуулалтаараа ялгарах ёстой. Яагаад гэвэл Аравт болж нэгдсэн, 10 хүн дэлхийг өөрчилсөн түүхтэй хэмээн Монгол цэргийн өдрийг тохиолдуулан СТӨ-нд болсон Өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагааны эхний ээлжинд амжилттай үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчидтай уулзах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэв.

    Тэрбээр цааш нь "Зэвсэгт хүчний алба хаагчдын сахилга бат, зохион байгуулалтын асуудал"-ыг чухалчиллаа. Удирдах, удирдуулах ёс, үүрэг биелүүлэх чадвараараа бусдаас ялгарах учиртай. Өөрөөр бид хүнтэй л адилхан хүн. Нэгэнт  та тангараг өргөсөн, үүрэг гүйцэтгэж буй бол ямар ч хүнд нөхцөл байдлаас шантрах эрхгүй.  Шантрах ч ёсгүй. Цэргийн хүмүүжилтэй хүн итгэл даадаг,  хэлсэндээ хүрэхийн төлөө явдаг хүн байдаг. Цэргийнхэнд манай ард иргэд хамгийн ихээр итгэдэг. Цэргээрээ дамжиж монгол эх орон, монголын ард түмэн чангарч, хүний хувьд хөгжиж байдаг. Сар шинийн  өмнөхөн Өмнөд Судан улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч, дайчидтайгаа уулзаж та бүхнээрээ бахархаж явлаа. Цаашид тус улсад 10 гаруй жил үргэлжлэх энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс алба хаагчдаа илгээн, оролцох боломжтой"-г ч цохон тэмдэглэв.

 Энэ үеэр  эх орныхоо дөрвөн зүг найман зовхист ажиллаж амьдарч буй цэргийн алба хаагч, тэдний гэр бүлийнхэнд мэндчилгээ дэвшүүлэв.    

     Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ цэрэг, дайчдад хандан хэлсэн үгэндээ  "Монголын төр монгол цэрэгтэйгээ цаг ямагт амь нэгтэй байж ирсэн. Монголын цэрэг ч эрхэт төрдөө тулгуур багана нь, ард түмэндээ өмөг түшиг нь байсаар ирсэн билээ. Монголын төр, цэрэг, ард түмнийг бэхэлж холбосон эвийн гагнаас нь эвдэршгүй бат байдаг тул Монгол Улс мандан бадарсаар, монголын ард түмэн аюулгүй, амгалан аж төрсөөр байгаа юм. Төр, ард түмэн, цэргийн ариун холбоо нь ийм сарнишгүй байдаг тул монгол хүний бүхий  л эрхэм дээд нандин чанар, монголын ард түмний хүнлэг ариун ёс суртахуун төрийнхөө бодлогод шингэж, төр нь цэрэг дайчдынхаа өргөсөн тангараг, өнгө жавхаа, үл тасрах үйлсээс нь тодрон харагддаг юм" гэлээ. 
 
    Уулзалтын төгсгөлд Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн батальоны дайчдыг төлөөлж, салаан дарга н.Баттүшиг хэлэхдээ "Та бүхэнд төрөлх эх орондоо эсэн мэнд, амар амгалан хүрэлцэн ирж, хайртай бүхэнтэйгээ элгээ дэвтээн золгосон энэ баярт сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Төр түмнийхээ итгэлийг өргөж, тив алгасан энхийг сахиулах үйлсэд хүчин зүтгэсэн дайчид бид нэгэн аавын хүүхдүүд мэт сэтгэл зүрх нэг байж, Монгол улсынхаа алтан соёмбот далбааг аглаг Африкийн тэнгэрт өргөн мандуулж, үүргээ нэр төртэйгээр биелүүлээд ирсэндээ баяртай байна" гэлээ.
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан тус уулзалтад "Цэнхэр дуулгатнууд"-аас гадна Улаанбаатар цэргийн хүрээний алба хаагчид, Хууль сахиулах үүрэг бүхий тангараг өргөсөн алба хаагчид, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид, "Тэмүжин-Өрлөг" цэргийн дунд сургуулийн сурагчдын төлөөлөл оролцов.     
Уулзалт урлагийн тоглолтоор үргэлжилж, нийслэлийн төв талбайд Эзэн Чингис хааны хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаагаар өндөрлөх ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ***** (202.55.191.35)
    Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ õààíà õýäýí îíä öýðãèéí àëáà õààñàí âý
    2013 оны 03 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    2 цаг 0 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    13 цаг 33 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    13 цаг 43 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    14 цаг 22 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    14 цаг 34 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    14 цаг 49 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    14 цаг 56 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    15 цаг 24 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК