ан дээр туршжээ

С.Сээсрэгдорж ярихдаа, “Жонш гэдэг түвд үгийг монголчилбол архаг өвчнийг дарагч гэсэн утгатай. Жоншийг эм болгож гаргахын тулд эхлээд гурил шиг нунтаг болгодог. Хуруугаараа имрэхэд хурууны хээнүүд тодорч харагдахаар нунтаг болгож боловсруулдаг уламжлалт арга бий. Маш хүнд, нарийн технологи, хугацаа шаардсан ажил. Миний хувьд энэ олон аргаас номхотгох гэдэг аргыг сонгон авч туршилт хийж байна. Өнгөрсөн есдүгээр сард туршилт маань үр дүнгээ өгч эхэлсэн. Жоншны 64 хувь нь кальци байдаг, уг чулуунаас гаргаж авсан кальци хүний биед шингэцтэй төдийгүй уламжлалт анагаах ухаанд ясны тэжээл гэж үздэг. Кальци ходоод үрэвсүүлдэг гэдэг. Харин жоншноос гаргаж авсан кальци ходоодонд ямар нэг сөрөг нөлөөгүй бөгөөд ходоодны өвчтэй бол давхар анагаах үйлчилгээ болох нь амьтан дээр хийсэн туршилтаар батлагдсан. Туршилтыг туулай, хархан дээр хийсэн юм. Тухайлбал хархны ходоодонд зориудаар шарх үүсгэж туршихад 21 хоногийн дараа үлдэцгүй эдгэсэн байсан. Ясны сийрэгжилтэд үзүүлж буй нөлөө нь ч сайн гарсан. Мөн зүрхэнд сайн нөлөө үзүүлснийг эмчилгээний үр дүнгээр нотоллоо. Жонш ясны тэжээл болохоос гадна өөр олон өвчнийг анагаах увидастай. Жоншийг дангаар нь бэлдмэл болгохгүй, Монголд ургадаг ургамлуудаас холино” гэлээ. Уламжлалт анагаах ухааны шим авахуулах буюу нас уртасгах жорны найрлагад жонш ордог аж. Уламжлалт анагаах ухаанд үндсэн таван төрлийн жоншийг эмийн жонш гэж үздэг байна.
Б.Заяа
Сэтгэгдэл (1)