Б
БЗД-ийн 22-р хороо буюу "Ургах наран" хорооллын урд замд энэ сарын 14-нд Верна аксент маркын 99-05 УНЧ дугаарын авто машины жолооч хурд хэтрүүлэн, урсгал сөрсний улмаас Дэү маркийн 63-97 УБТ дугаартай том оврын ачааны авто машинтай мөргөлдөж Верна аксент маркийн авто машины жолооч гэмтэж зорчин явсан зорчигч амь насаа алдсан ноцтой хэрэг гарсан байна. Ослын газар дээр “Шуурхай бүлэг 105”, Замын цагдаагийн албан хаагчид ажиллажээ.
Замын цагдаагын газраас замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан явах, урсгал сөрөхгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хамгаалах бүсээ хэрэглэхийг анхааруулж байна. Бичлэгийг энд дарж үзнэ үү.