Төрийн соёрхолт дуучин Д.Болд өөрийн уран бүтээлүүдээ Itunes-ээр дамжуулан дэлхий дахинаа танилцуулж эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар түүний "Монгол Поп-2" цомог Itunes-н хамгийн шилдэг борлуулалттай 10 цомгийг тэргүүлж байна. Тус цомог нийт 7 дуунаас бүрдэж байгаа бөгөөд 6.93$-аар худалдаалагдаж байна. Үүгээр ч зогсохгүй түүний “Хайрын Хүч” цомог нь чартын 2-р байранд явж байна. Өмнө нь Монголын уран бүтээлчийн цомог дэлхийд тэргүүлж байсан тохиолдол байхгүй бөгөөд энэ нь анхдагч болж чадсан байна.


Сэтгэгдэл (3)