
Энэ хаврын анхны рок попын нэгдсэн томоохон хэмжээний “БИД ХАМТДАА”
тоглолт энэ сарын 23-ны үдэш “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд
болно.

Энэ хаврын анхны рок попын нэгдсэн томоохон хэмжээний “БИД ХАМТДАА” тоглолт энэ сарын 23-ны үдэш “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд болно. Уг тоглолтыг “Лемон” продакшн, “Наранзол сан” хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дуучин Б.Маралжингоо, Э.Агиймаа, Daisy, Х.Оюунбилэг, П.Хэрлэн, “Сүнс” хамтлагийн дуучин Лхагва нараас гадна поп дива Б.Сарантуяа, МУГЖ, дуучин Б.Дашдондог, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин Талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, дуучин С.Сэрчмаа, Б.Баярцэцэг, Отгоо, Хулан, Номико, “Гурван охин”, реппер GEE, “Lumino”, “Булсара”, “Шар айраг”, “Madness”, “Жонон”, “Алтан ураг”, “A Sound”, “Lemons”, “X VIT” зэрэг монголын рок попын үе, үеийн төлөөлөл болсон хамтлаг, дуучид оролцох юм. Тоглолтын тасалбар 20 мянган төгрөгөөр худалдаанд гарлаа.
Д.Ундрах /24tsag.mn/