
Сомалийн нийслэл Могадишу хотын Үндэсний театрын гадаа амиа хорлогч
этгээд машин дэлбэлснээс болж 10 хүн амиа алдаж, 15 хүн хүнд шархадсан
талаар “CNN” мэдээлжээ.

Сомалийн нийслэл Могадишу хотын Үндэсний театрын гадаа амиа хорлогч этгээд машин дэлбэлснээс болж 10 хүн амиа алдаж, 15 хүн хүнд шархадсан талаар “CNN” мэдээлжээ.
Амиа хорлогч этгээд их хэмжээний тэсрэх бодис ачсан машинаа зорчигч тээврийн автобус руу чиглүүлснээс олон хүн амь алдсан байна. Амиа алдагсад автобусаар сургууль руугаа явж байсан оюутнууд болон театрын хажуугаар явсан хүмүүс байжээ. Холбогдох албаны хүмүүс хэргийг мөрдөж байна.
Д.Идэр