
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпин энэ сарын 22-24-нд ОХУ-д төрийн айлчлал
хийх болсон талаар “BBC” мэдээллээ.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпин энэ сарын 22-24-нд ОХУ-д төрийн айлчлал хийх болсон талаар “BBC” мэдээллээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар хийх болсон энэхүү айлчлал нь Ши Жинпиний Хятад улсын тэргүүний хувиар гадаад улсад хийх анхны албан ёсны айлчлал боллоо.
Төрийн тэргүүнүүд хэлэлцээрийн явцад хоёр талын хамтын ажиллагааны үндсэн асуудлуудыг хэлэлцээд зогсохгүй олон улсын болон бүс нутгийн цаг үеийн өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэх аж.
Айчлалаар стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг бүх талаар хөгжүүлэхэд Бээжин бэлэн байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдээлж байсан юм.
Д.Идэр