Дайны эрсдэл”-ийн мөнгө гэгчийг бий болгож, их хэмжээний мөнгө угаасан
хэрэгт холбогдон цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй МИАТ-ын
захирал асан Ц.Орхон саяхан Ц.Монгол өмгөөлөгчөөр өмгөөлүүлэхээр
сонгосон.

“Дайны эрсдэл”-ийн мөнгө гэгчийг бий болгож, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдон цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй МИАТ-ын захирал асан Ц.Орхон саяхан Ц.Монгол өмгөөлөгчөөр өмгөөлүүлэхээр сонгосон. Мөн өмгөөлөгчөөрөө дамжуулан бие муу гэх үндэслэлээр батлан даалтад гарах хүсэлтээ хүргүүлээд байсан. Гэвч холбогдох байгууллагуудын зүгээр батлан даалтад гаргахаас татгалзаж, хоригдох хугацааг сунгасан байна. Ц.Орхоноос гадна уг хэрэгт "Монголиан Эйрлайнес" компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, МИАТ-ын захирал асан Б.Эрдэнэбилэгийн төрсөн дүү Б.Мандахбаяр нар цагдан хоригдоод байгаа юм.