“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан БХЯ-аас жил бүр “Эх орны төлөө” дээд шагналыг олгодог уламжлалтай. Эх орныхоо өмнө өргөсөн тангарагаа үнэнчээр
биелүүлж буй эрэлхэг зоригт охид хөвгүүдээс гадна эх орныхоо нэр алдрыг
дэлхийд цуурайтуулан, нийгмийн бусад салбарт амжилт гарган яваа энх
цагийн эх орончдыг тус шагналаар шагнадаг билээ.

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан БХЯ-аас жил бүр “Эх орны төлөө” дээд шагналыг олгодог уламжлалтай. Эх орныхоо өмнө өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлж буй эрэлхэг зоригт охид хөвгүүдээс гадна эх орныхоо нэр алдрыг дэлхийд цуурайтуулан, нийгмийн бусад салбарт амжилт гарган яваа энх цагийн эх орончдыг тус шагналаар шагнадаг билээ.
Зэвсэгт хүчний түүхт 92 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан энэ удаад “Эх орны төлөө” дээд шагналаар “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар “Монголын нууц товчоо” уран бүтээлээрээ, Урлагийн гавъяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар, “Дайнд оролцогчдын Монголын хороо”-н дарга, бэлтгэл хошууч генерал Ч.Самбуу нар шагнагдав.
Сэтгэгдэл (2)