АНУ-д хууль бусаар орж ирсэн соёлын өвийг хэрхэн хамгаалах талаар сургалт явагдав

Монгол улсаас хууль бусаар алдагдаж АНУ-д зарагдах гэж байсан тарбозаврус батаарын хэргээр жишээ татаж энэ сарын 12-15-ны өдрүүдэд Вашингтон хотноо сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг АНУ-ын Төрийн департаментын Соёлын Өвийн Төв, дэлхийн музей, судалгааны хамгийн том төв болох Смитсонианы хүрээлэн болон Гааль, хил хамгаалах газрууд нь хамтран “Соёлын өв болон эртний эдлэлийг хууль бусаар хилээр гаргах” гэсэн сэдвээр 4 өдрийн сургалтыг холбогдох албаны болон уг сургалтыг сонирхсон иргэдийн дунд зохион байгуулжээ. Уг сургалтыг ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэлийн хүсэлтийн дагуу зохион байгуулжээ.
Сургалт: Соёлын өвийн хууль, хянан шалгаж, мөрдөн байцаах. Хууль бусаар алдагдсан соёлын өвийг эх орондоо буцаан авчрах, Монголын соёлын өвийг хамгаалах, Эртний эдлэлийн худалдаа, Интерполоор алдагдсан урлагийн бүтээл болон соёлын өв хөрөнгийг хайх гэх мэт сэдвийн дор явагдаж, холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн докторууд илтгэл, лекцийг тавьжээ.