
Дундговь аймгийн нийт нутгийг хамарсан шороон шуурга өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Гурвансайхан сумынхан багагүй хохирол амсчээ.

Дундговь аймгийн нийт нутгийг хамарсан шороон шуурга өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Гурвансайхан сумынхан багагүй хохирол амсчээ. Тус сумын хүн эмнэлгийн байшингийн дээвэр шуурганд хийсч, 14 айлын хашаа нурж, хоёр айлын гэр дахин ашиглах аргагүй болсноор есөн хүн орох оронгүй хоцорсон байна. Одоогоор гэргүй болсон хоёр айлын нэг нь сургуулийн дотуур байранд, нөгөө нь хамаатныдаа толгой хоргодож байгаа аж. Хохирлыг хэмжээг тогтоохоор сумын Онцгой комисс ажиллаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/