Монголын оюутны холбоо, Зэвсэгт хүчний жанжин штаб болон Батлан
хамгаалахын яамтай хамтран “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлэхээр
болсон.

Монголын оюутны холбоо, Зэвсэгт хүчний жанжин штаб болон Батлан хамгаалахын яамтай хамтран “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Оюутнууд ихэвчлэн бакалавраа төгсөөд үргэлжлүүлэн магистр, докторт сурч төгсдөг учраас энэ хугацаанд цэргийн алба хааж чаддаггүй.Төрийн албан хаагч заавал цэргийн албыг хаасан байх шаардлагатай байдаг учир тухайн оюутан цэргийн албыг дүйцүүлэх хэмжээний мөнгө төлдөг байна. Хэрэв оюутнууд зуны амралтаараа цэргийн алба хаавал цэргийн үүрэгтний үнэмлэх авч, төгсмөгцөө төрийн албанд орох боломжийг дээрх хөтөлбөрийн хүрээнд нээх юм. Тиймээс энэ зун 100-500 оюутныг туршилтын байдлаар цэргийн алба хаалгахаар болжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)