Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ашигт малтмалын тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого гаргах хэрэгтэй гэсэн саналыг хэлж байсан. Тэгвэл энэ санал ажил хэрэг болж Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах Ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсгийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг ахалж байгаа бөгөөд салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэд гээд 23 хүн багтаж байгаа аж.Ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 15-ны дотор уг бодлогын баримт бичгийг танилцуулахаар ажиллаж байгаа юм байна.
Ажлын хэсгийн гишүүд:
Р.Жигжид -Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга
Д.Бат-Эрдэнэ -Уул уурхайн сайдын зөвлөх
О.Цэндсүрэн -ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга
Ч.Отгочулуу -Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга
Б.Батхүү -Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
Д.Жавхланболд -Уул уурхайн яамны Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга
С.Жавхланбаатар -Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрын дарга
Г.Алтансүх -Ашигт малтмалын газрын дарга
Л.Болдхүү -Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга
Б.Бат-Очир -ҮАБЗ-ийн орон тооны бус шинжээч
Д.Чилхаажав -МХЕГ-ын Улсын ахлах байцаагч
Д.Болд -Ашигт малтмалын газрын Геологийн албаны дарга
Б.Алтсүх -Ашигт малтмалын газрын Нүүрсний хэлтсийн дарга
Ж.Уранчимэг -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Ахлах референт
Ц.Даваацэрэн -“Эрдэнэт” Үйлдвэрийн захирал
С.Авирмэд -МУИС-ийн профессор
-Ч.Хурц -Геологи, эрдэс зүйн ухааны доктор
Г.Пүрэвбаатар -Гавъяат эдийн засагч, доктор
Ж.Цэвээнжав -ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн доктор
Д.Даваасамбуу -Геологи, эрдэс судлалын доктор
Ж.Бямба -“Эй Эйч Жи” ХХК-ийн зөвлөх, доктор
Г.Жамсрандорж -Геологийн ухааны дэд доктор
Д.Мөнхтуяа -“Дашдорж консалтинг- хуулийн фирмийн хуульч
Нарийн бичгийн дарга:
Б.Нэргүй -Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга.
Т.Гэрэл



















































