ССАЖЯ, УДЭТ, МЗЭ хамтран зохион байгуулсан "Орчин үеийн жүжгийн зохиол"-ын уралдаанд 94 зохиогч бүтээлээ ирүүлээд байсан.

ССАЖЯ, УДЭТ, МЗЭ хамтран зохион байгуулсан "Орчин үеийн жүжгийн зохиол"-ын уралдаанд 94 зохиогч бүтээлээ ирүүлээд байсан. Тэгвэл шүүгчдийн комисс уралдаанд байр эзэлсэн бүтээлүүдийг өнгөрсөн баасан гарагт тодруулсан ч ССАЖЯ-нд албан ёсоор дүнгээ танилцуулахаас нааш мэдээлэл өгөхгүй байгаа. Ямартай ч эх сурвалжийн мэдээлснээр энэхүү уралдаанд залуу зохиолч Г.Анхбаярын "Зургаа" жүжиг түрүүлж, хоёрдугаар байранд "Би хэн бэ" хэмээх бүтээл шалгарчээ. ССАЖЯ-ныхан ирэх баасан гарагт шалгарсан уран бүтээлчидтэй гэрээ хийж, зохиолыг нь албан ёсоор төрийн мэдэлд авах юм байна.
24tsag.mn