
АНУ-ын Оклахома мужийн нэгэн айлын нохой гэртээ нялх хүүхдийн цогцос
зууж ирсэн хэрэг олны анхаарлыг татлаа.

АНУ-ын Оклахома мужийн нэгэн айлын нохой гэртээ нялх хүүхдийн цогцос зууж ирсэн хэрэг олны анхаарлыг татлаа. Нэрээ нууцлахыг хүссэн гэрийн эзэн зургаан сартай нохой Льюк нь зууж ирсэн зүйлээ өмнө нь тавихад ихэд цочирдсон тухайгаа ярьжээ. Тэрбээр “Льюк нярайн цогцсыг гөлөгөө зууж яваа эх шиг авч ирээд минй хөл дээр унагаасан” гэжээ.
Нярайн цогцсонд бэртэл авсан гэх ямар нэгэн шинж тэмдэг байсангүй. Харин эзэн нь нохойгоо хэзээ ч нярайг хөнөөхгүй, газраас олоод туслахыг л хүссэн хэмээн нотлохыг оролдож байна.
Холбогдох албаны хүмүүс хүүхдийг эмэгтэй байсан хэмээн мэдээлсэн ч хэний хүүхэд болохыг тогтоогоогүй байгаа гэв. Шүүх эмч нар охиныг амьгүй төрсөн эсвэл төрөөд амь алдсан эсэхийг судалж байна.
Сэтгэгдэл (4)