
Тус өдрийг угтан энэ сарын 24-нөөс эхлэн 7 хоногийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил “Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” гэсэн уриатай зохион байгуулагдах аж.
Автомашингүй өдрийн зорилго нь замын ачааллыг үе шаттайгаар бууруулах, улмаар хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөнд олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог. Мөн нийтийн тээвэр, унадаг дугуй, явган зорчих зэрэг автомашинаас бусад ачаалал багатай тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, мөн замын хөдөлгөөний аюулгүй байдал, нийгэмд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа явуулах юм байна.
Дэлхийн олон улс оронд автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жилийн хувьд дэлхий нийтээрээ “Clean Air-it’s your move!” буюу “Цэвэр агаар-таны зорчих сонголт” гэсэн уриатай байх юм байна.
Манай оронд ирэх 7 хоногийн турш явган алхалт, хөдөлгөөнийг дэмжих өдөр зам тээврийн ослоос сэргийлэх, хөдөлгөөний соёлын өдөр, гарцаар гарах өдөр гэх мэт хөтөлбөрүүдийн хүрээнд олон үйл ажиллагааг зохион байгуулах ба дүүрэг тус бүр өөрийн заасан талбайд үйл ажиллагаа явуулахаар болжээ.
Сэтгэгдэл (2)