НИТХ-ын тэргүүлэгчид хуралдана

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 10.00 цагт нийслэлийн Засаг даргын тамгын газрын А танхимд болно. Хуралдаанаар нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашин цагийн хязгаарлалттайгаар оролцуулах түр зөвшөөрөл олгох журам батлах тухай, НИТХ-ын ээлжит хуралдааныг товлон зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
Замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттай явуулах нь замын түгжрэл, даацад нөлөөлнө гэж албаныхан үзэж байгаа юм байна.
Т.Энхээлээ