
Бангладешийн Ерөнхийлөгч Мохаммад Зиллур Рахман өчигдөр Сингапурын
эмнэлэгт таалал төгсчээ. Тэрээр Сингапурын Моунт Элизабетын нэрэмжит
эмнэлэгт энэ сарын 10-ны өдрөөс хойш уушигны халдварын эмчилгээ хийлгэж
байв.

Бангладешийн Ерөнхийлөгч Мохаммад Зиллур Рахман өчигдөр Сингапурын эмнэлэгт таалал төгсчээ. Тэрээр Сингапурын Моунт Элизабетын нэрэмжит эмнэлэгт энэ сарын 10-ны өдрөөс хойш уушигны халдварын эмчилгээ хийлгэж байв.
Мохаммад Зиллур Рахман нь 2009 онд сонгогдсоноор улсынхаа 19 дэх Ерөнхийлөгч нь болсон юм. Бангладешт төрж, улс төр судлаач мэргэжил эзэмшсэн тэрээр 1971 оны тусгаар тогтнолын дайны үед чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг юм.
Д.Идэр