
Өчигдөр БНХАУ-ын юанийн ханш өмнө нь үнэлэгдэж байгаагүйгээр дээд
цэгтээ хүрчээ. 6.3 юань Америкийн нэг ам.доллартай тэнцэх болжээ.

Өчигдөр БНХАУ-ын юанийн ханш өмнө нь үнэлэгдэж байгаагүйгээр дээд цэгтээ хүрчээ. 6.3 юань Америкийн нэг ам.доллартай тэнцэх болжээ. Үүнийг 2005 оны үзүүлэлттэй харьцуулбал юанийн ханш 32 хувиар өссөн байна. Шинжээчид 2017 он гэхэд Хятадын валют 9.5 хувиар өсч 5.7 юань нэг доллартай өрсөлдөхүйц болохыг таамаглажээ.
Өрнөдийн шинжээчдийн үзэж буйгаар юанийн ханш өссөн нь дэлхийн түүхий эдийн үнэ өссөн болон БНХАУ-д АНУ-ын Сангийн сайд Жэйкоб Лью айлчилсантай холбон үзэж байна.
Д.Идэр