
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун охинтой болсныг америк найз нь илчиллээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард тус улсад зочилж, Ким Чен Унтай дотны найз
гэдгээ харуулсан сагсчин Деннис Родман “The Sun” сонинд өгсөн
ярилцлагадаа энэ тухай ам алджээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун охинтой болсныг америк найз нь илчиллээ. Өнгөрсөн хоёрдугаар сард тус улсад зочилж, Ким Чен Унтай дотны найз гэдгээ харуулсан сагсчин Деннис Родман “The Sun” сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухай ам алджээ.
Тэрбээр Ким Чен Уны гэр бүлтэй зоог барих үед эхнэр Ри Сол Жу нь охин төрүүлээд удаагүй байгаа талаар ярьсан гэжээ.
Японы “NHK” телевиз Ри Сол Жуг өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр төрснийг мэдээлж байсан ч хүү, охины аль болох нь нууц байсан юм. Тэргүүн хатагтайг хөл хүнд болсныг ч бүр хожим буюу төрөхөөс нь хоёр сарын өмнө дэлхий дахин мэдсэн юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)