ОХУ болон Өмнөд Солонгос улсууд анх удаа мэдээллийн аюулгүй байдлын чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ.
ОХУ болон Өмнөд Солонгос улд анх удаа мэдээллийн аюулгүй байдлын чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ. Сөүл хотноо зөвшилцсөн талууд хоёр орны мэргэжилтнүүдийн компьютерын сүлжээнүүдийг хакеруудын дайралтаас хамгаалах юм. Хамгаалалтад ОХУ, Өмнөд Солонгосын мэдээллийн шилдэг технологиудыг ашиглах аж. Ингэснээр хакерууд банкны данснаас мөнгө луйвардах тухай болон зээлийн картнаас хууль бусаар мөнгө авах асуудал шийдэгдэх боломжтой болжээ.
Өнгөрсөн лхагва гарагт Өмнөд Солонгосын банк, телевиз зэрэг байгууллагын сүлжээ рүү кибер дайралт хийснээр 32 мянган компьютерийн сүлжээ хоёр цагийн турш ажиллаагүй болсон юм.
Д.Идэр

























































